> 사업현황 > 활동소식
    제목 : Мод үржүүлгийн эх нутаг гэгддэг Угчон сумаас Монголын мод тарих төсөлд дэмжлэг үзүүлнэ
 작성자 : 관리자 2008.06.13 13:00:43, 조회 916 

(Угчон=Ёнхаб ньюс) Баг Бёнги сэтгүүлч КОМЕКС Монгол Солонгосын харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Им Ёнжа ирэх 13~17 өдрүүдэд БНСУ-ын Угчон сумын засаг дарга Хан Юунтэг, ИТХ-ын дарга Ким Жэчол, Ивон мод үржүүлгийн нийгэмлэгийн тэргүүн Гим Ён зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх 15 га талбай бүхий Мод үржүүлгийн газарт айлчилж байдалтай танилцан мод тарих технологийг дамжүүлах арга замыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн БНСУ-ын Угчон сумаас энэ сарын 11-ний өдөр мэдээллэв. Тус сумаас өнгөрсөн жил КОМЕКС нийгэмлэгээр дамжуулж Монголд 3,000 ширхэг модны суулгац хандивласан ба Монгол талаас 5-р сард Хан засаг даргад Талархалын бичиг гардуулсан байна. Тус айлчлалын үеэр төлөөлөгчид Байгаль орчны сайдтай мөн уулзаж цаашид мод үржүүлгийн технологийг хэрхэн шилжүүлэх, модны суулгац хандивлах арга замын талаар ярилцах болно. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт айлчилж харилцаа, хамтын ажиллагааны талаарх Санамж бичиг солилцоно. Угчон сумын Ивон багийн 500 гаруй тариачин айлаас Солонгосын модны суулгацын 70 хувийг буюу 12 сая суулгац гаргаж авдаг ба Монгол, Хойд Солонгос зэрэг улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд суулгац илгээсэн удаатай юм байна.