> 사업현황 > 활동소식
    제목 : МУ-ын ЭМЯ Солнгосын Чүян сантай Харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурав.
 작성자 : 관리자 2009.08.27 15:16:06, 조회 750 

♧ Огноо: 2008.12.25 ~ 2008.12.27 ♧ МУ-ын ЭМЯ болон КОМЕКС нийгэмлэгийн дэмжлэгээр Чүян Олон улсын эмч нарын сайн дурын сангаас Монголын уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдэд үнэгүй мэс засал хийх зэргээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэхээр болж үүний талаар Харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зуржээ. Монголд айлчлах үеэрээ Чүян сангийн төлөөлөгчид Эх нялхсын эрдэм шинжилгээний төвтэй танилцаж унтуулгын аппарат болон зурхний монитор хандивлахаар тохирсон ба Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс шүдний үзлэгийн өрөө гаргаж өгснөөр байнгын үзлэгийн төв байгуулахаар болсон байна. Сэтгүүлч Шин Жунхаг sjh@sseminar.net