| 제목 : Сонгинохайрхан дүүрэг БНСУ-ын Пёнчан сумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. |
|
| 작성자 : 관리자 |
2008.06.20 17:51:50, 조회 1,845 |
|
|
| Сонгинохайрхан дүүрэг БНСУ-ын Пёнчан сумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
【Пёнчан сум】Пёнчан сум Монгол Улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэргээр олон улсын харилцаандаа олон өөрчлөлт оруулж байна.
Тус сумаас КОМЕКС нийгэмлэгийн дэмжлэгээр 25-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны талаар гэрээ байгуулж хоёр нутгийн харилцан хөгжлийн төлөө ажиллахаар болов.
Ялангуяа Пёнчан сумаас адууны АА-г хөгжүүлснээр 2006 онд 500 мянган жуулчид хүлээж авсан ба ирэх 2010 он хүртэл морь унах жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавин Монголын адуу үржүүлэх технологиос суралцах боломжтой болж байгаа юм байна.
Энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Л. Найдан 1төлөөлөгчийн багийн Пёнчан сумаар айлчилж танилцсан байна.
Пёнчан сумын засаг дарга Гвон Хёгсын “Японы Нанто хот, Хятадын Милсан хоттой залгуулаад Монгол улстай хамтын ажиллагаа тогтоосон ба энэ жилийн сүүлийн хагаст Австрали, Америк тив хүртэл хүрээгээ тэлэх зэргээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж”, “Дэлхийд Пёнчан сумыг таниулж харилцан нөхсөн найрамдалт харилцаа үргэлжлүүлэх болно.” гэж хэлжээ. |
|
|
|
|