> 커뮤니티 > 자유게시판
    제목 : “МОНГОЛ ОРОСЫН БИЗНЕС ФОРУМ”-Д ОХУ-ЫН УУЛ УУРХАЙН АКУЛУУД ИРНЭ
 작성자 : 관리자 2007.12.07 15:10:27, 조회 2,130 

“МОНГОЛ ОРОСЫН БИЗНЕС ФОРУМ”-Д ОХУ-ЫН УУЛ УУРХАЙН АКУЛУУД ИРНЭ
2007.12.6 Өглөө орой 

-ТЭД С.БАЯРААС ТАВАН ТОЛГОЙ, АСГАТЫН ОРДУУДЫГ “ШАНАЛГАХ” БОЛОЛТОЙ
-Энэ сарын долоон буюу маргааш “Монгол Оросын бизнес форум” Улаанбаатар хотод нээлтээ хийнэ. ОХУ-ын “Газпромбанк”-ны ивээл дор явагдах энэ чуулга уулзалтад хоёр орны төлөөлөл уул уурхай, төмөр зам, худалдаа эдийн засгийн чиглэлээр ярилцах юм. ОХУ-ын төлөөлөгчдийг тус улсын ерөнхийлөгч В.Путины хүн гэгддэг Хөдөө аж ахуйн сайд А.В.Гордеев ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь Ерөнхий сайд асан С.В.Кириенко, Москва хотын дарга Ю.М.Лужков, Буриадын ерөнхийлөгч Д.С.Морозов зэрэг төр, засгийн албаны хүмүүсээс гадна таван толгойг сонирхож буй Оросын тэрбумтан Олег Дерпаска, Асгатыг авахаар хөөцөлдөж байгаа “Полиметалл”-ын захирал В.Н.Несис, “Уралмаш”, “Нафта Москва”, “Газпромбанк”-ны захирлууд зэрэг бизнесийн акулууд ирэх юм байна. Тэдний гол зорилго нь Монголын уул уурхайн бодлогыг тандах, болж өгвөл С.Баяраас Таван толгой, Асгатын ордуудыг “шаналгах” бололтой.

“Асгат”-ын хувьд тус ордыг сонирхож ОХУ-ын өндөр албан тушаалтнуудаас эхлээд бизнес эдийн засгийн бүлэглэлүүд удаа манай оронд ирж байсан билээ.

Ноднин зун гэхэд л наадмын үеэр ОХУ-ын ерөнхий сайд ерөнхий сайд М.Фрадковоор ахлуулсан төлөөлөгчид ирж Асгатын мөнгөний ордыг авах тохироо хийгээд буцсан.Түүний үр дүнд ч өнгөрсөн жил манай улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Асгатын мөнгөний ордыг Полиметалл компанид өгөх гэрээ байгуулаад байв. Харин ерөнхий сайд М.Энхболдын засгийн газар уг гэрээг хүлээн зөвшөөрөлгүй цуцлаж байсан билээ. Харин М.Энхболдыг унамагц “Полиметалл” компанийнхан дахин Асгатын мөнгөний ордыг шаналгахаар манай оронд ирж байгаа юм. Баян-Өлгийн аймгийн өндөр уулсын дунд орших тус ордыг ОХУ-ын техник, технологиос өөр зүйл олборлож чадахгүй гэсэн анхааруулгыг манайханд удаа дараа илэрхийлсээр байгаа оросууд энэ удаа А.В.Гордеевийн найрааны ачаар санасандаа хүрч чадна гэж төлөвлөж байгаа бололтой. Харин Тавантолгойн нүүрсний ордыг ОХУ-ын “Северсталь”, “Безовый элемент” зэрэг компани, хөрөнгө оруулагчид сонир­хож байгаагаас “Безовый элемент”-ийн эзэн Оросын тэрбумтан Олег Дерпаска илүүтэй анхаарал тавьж байгаа билээ. Түүний нөлөөгөөр УИХ-ын гишүүд ч хоорондоо “дайтах” болсон мэдээлэл нэг бус удаа гарч байв. Оросуудын хувьд С.Баяр засгийн тэргүүн болсон, Тавантолгойн ордыг төрийн мэдэлдээ авсан зэрэг нь дээрх хоёр ордод эзэмшлээ тогтоох боломжийг нэмэгдүүлсэн гэж эдийн засаг улс төрийн хүрээнийхэн үзэж байна.Мөн С.Баярыг монголчуу­дын эдийн засгийн гол дарамт болсон нефтийн асуудлыг шийдэхийн тулд ОХУ, түүний үндэсний хөрөнгөтнүүдэд Таван толгойгоор найр тавьж болзошгүйг зарим хүмүүс илэрхийлсээр байгаа юм. Энэ ч хардаж болох л нэг хувилбар. Оросын засгийн газрын зүгээс түүнийг ОХУ-д элчин сайдаар ажиллаж байх үед “мөр алгадан” нөхөрлөж явсан хүмүүсийг Монгол руу илгээх нь илүү ач холбогдолтой гэж тус улсын саяханы нэг хэвлэл дээр бичсэн байна. Тэр ч үүднээсээ В.Путин энэ удаа Монголчуудтай хэл амаа сайн ололцдог гэдэг Хөдөө аж ахуйн сайд А.В.Гордеевийг илгээгээд байгаа юм. Маргааш эхлэх “Монгол Оросын бизнес форум”-ын үеэр ОХУ-ын төлөөлөгчид МУ-ын ерөнхийлөгчид бараалхаж, Шинэ ерөнхий сайд С.Баяртай уулзан Таван толгойн нүүрсний орд, Асгатын мөнгөний орд болон худалдаа эдийн засагт хамтран ажиллах талаар ярилцах бололтой. Энэ чуулга уулзалт болон төрийн өндөрлөгүүдтэй уулзах үеэрээ оросууд ямар санал тавихийг харж л байя.


         -->  


번호 제목 작성자 작성일 조회
 주몽골 대한민국 대사관 공지 - 주요 사건‧사고 사례 등 안전 공지  관리자 2023.07.24 5,713
 주몽골대한민국대사관 경고  관리자 2023.03.26 5,781
 몽골 최신 뉴스-몽골이야기-몽골소식에 있습니다.  관리자 2023.01.19 6,630
263  새해인사  임영자 2008.02.06 1,851
262  BRICs Information Center 전문모니터요원 모집  브릭스 2008.01.22 2,509
261  유라시아 횡단 열차, 중국~유럽 화물운송 20여일 단축  관리자 2008.01.11 2,979
260  [가자! 에너지 강국 코리아] <1> ③ 우리나라 자원개발 현황  관리자 2008.01.11 3,353
259  지축을 흔드는 몽골 출신 천하장사  관리자 2008.01.11 2,100
258  한국 내 몽골 근로자, 자국 송금 편해진다  관리자 2008.01.11 2,134
257  내년 유류할증료 인상..유럽·미주 104弗 내야  관리자 2008.01.02 2,691
256  [특별기획]솔롱고스 부족과 동명성왕의 사연  관리자 2008.01.02 3,014
255  <인터뷰>몽골에서 울린 풍악의 기상  관리자 2008.01.02 2,416
254  관세청, 몽골에 관세행정시스템·전문가 파견  관리자 2008.01.02 2,831
253  한국인의 정을 외국인 유학생에게.  관리자 2007.12.27 2,873
252  줄타기&서커스&유로삼바공연팀(국내,해외 초청공연팀)  왕지민 2007.12.19 2,463
251  한국정부 울란바타르시에 5백만 달러의 무상원조  관리자 2007.12.07 2,023
250     [re]БНСУ-ЫН ЗГ НИЙСЛЭЛД ТАВАН САЯ АМ ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ  관리자 2007.12.07 1,732
249  몽골-러시아 비즈니스 포럼  관리자 2007.12.07 1,955
>>     [re]“МОНГОЛ ОРОСЫН БИЗНЕС ФОРУМ”-Д ОХУ-ЫН УУЛ УУРХАЙН АКУЛУУД ИРНЭ  관리자 2007.12.07 2,129
247  한국NGO해외봉사단 지원양식 [건강진단서 샘플]  관리자 2007.12.05 2,508
246  NGO봉사단원 모집공고 [한국NGO해외봉사단지원서]  관리자 2007.12.04 2,791
245  바야르 총리(혁명당) 연정내각 명단  관리자 2007.12.04 1,877
244     [re]Ерөнхий сайд С.Баярын танхимын гишүүдийн нэрс тодорлоо…  관리자 2007.12.04 1,712
  ◀  [11] · [12] · [13] · [14] · [15] · [16] · [17] · [18] · [19] · [20]  ▶
    검색 취소