> 커뮤니티 > 자유게시판
    제목 : Хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид банкаар үйлчлүүлэхэд аюулгүй.
 작성자 : 관리자 2007.11.14 14:55:28, 조회 1,811 

Хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид банкаар үйлчлүүлэхэд аюулгүй.

 

Солонгост ирээд 2 жил болж буй Ванцайз/25нас/гэгч эмэгтэй Дүндэмүний ойролцоох “Монгол Таун”-аар 2 сард нэг удаа зочилдог. Учир нь хуванцарын үйлдвэрт ажилладаг тэрээр ар гэртээ цалингаа явуулах гэж тэр. Мөнгө шилжүүлэх үйлчилгээний шимтгэл 5% боловч, бүртгэлгүй /хууль бусаар/ оршин суугч болох өөрт нь каргогоор мөнгө шилжүүлэхээс өөр арга байхгүй гэж боддог.

 

Санхүүгийн хяналтын албанаас гадаадын цагаач хөдөлмөр эрхлэгчидэд зориулсан санхүүгийн мэдлэг олгох, санал хүсэлт сонсон зөвөлгөө өгөх өдөрлөгт оролцохоор энэ сарын 11-ний өдөр үдээс хойш 1 цагт Сөүл хотын Гарибун дүүргийн “Солонгос дахь гадаад хөдөлмөр эрхлэгчидэд туслах төвд” тэд олоноороо цуглалаа.

 

Зохион байгуулагчид “Ихэнх хөдөлмөр эрхлэгчид энэ цагт цуглаанд явдаг учираас оролцогчидын тоо бага байх боловуу гэж санаа зовж байлаа. Бодож байсанаас илүүтэйгээр хөдөлмөр эрхлэгчид маань санхүүгийн тал дээр илүү сонирхдог бололтой.” гэж хэлэв. Анхандаа 50 гаруй хүний суудал бэлтсэн байсан бөгөөд улмаар 20 хүний суудалыг яаралтайгаар дахин бэлдсэн юм.

 

Цагаач хөдөлмөр эрхлэгсэд мөнгө шилжүүлэх аргын талаар хамгийн их сонирхож байлаа.

Лекц уншихаар ирсэн Солонгосын валют арилжааны банк /KEB/- ны хэлтсийн дарга Ну Гванюүн оролцогчидийн асуусан асуултанд нэг бүрчлэн хариулж байлаа. Тэрээр хэлэхдээ “ Банкны мөнгө шилжүүлэх үйлчилгээ хийлгэхэд хууль ёсны, хууль бус оршин суугч гэсэн ялгаа байдаггүй. Хууль бус оршин суугчид банкинд гадаад паспортаа үзүүлээд нэг удаадаа 1000 ам, доллар, нэг жилдээ 20,000 ам,доллар хүртэл ямар ч асуудалгүйгээр шилжүүлж болно. Цаашдаа өндөр шимтгэл төлөн, эрсэлдэлтэй каргогоор биш харин аль нэг ойрхон банкинд очоод мөнгөө шилжүүлж байгаарай.” гэсэн юм.

 

Банкууд өнгөрөч жилийн 8-р сараас эхлэн хууль бус хөдөлмөр эрхлэгчидэд мөнгө шилжүүлэх үйлчилгээг хийж ирсэн бөгөөд энэ талаар мэдээгүй байсан нь ил байв. Лектор үргэлжлүүлж хэлэхдээ “жил ирэх тусам каргогоор мөнгө шилжүүлэх явдал ихсэж байна. Олон хууль бус хөдөлмөр эрхлэгчид банк руу очоод баригдах вий гэсэн айдастай байдаг тул банкинд ийм үйлчилгээ байдагийг мэддэггүй.” гэлээ. Жилийн эхэн үеэр гэрлүүгээ 5 сая вон явуулаад залилагдсан, хууль ёсны хөдөлмөр эрхлэгч болох Жан Мавин /54 нас/ “ би залилагдсанаас хойш нэг ч удаа гэрлүүгээ мөнгө явуулж чадаагүй бөгөөд банкинд ийм амархан мөнгө шилжүүлчихдэг талаар зүүдэлчиж байгаагүй юм байна.” гэсэн юм.

 

Мөн даатгалын талаар их сонирхож байсан юм. Хууль ёсны цагаач хөдөлмөр эрхлэгчид “Гадаад хөдөлмөр эрхлэгчийн ажил эрхлэлтийн талаарх хууль дүрэм /хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хууль/”-д үндэслэн амь даатгал, нутаг буцах зардлын даатгал, батлан даалтын даатгал, гэрээний хугацааг дуусгаад нутаг буцах даатгал гэх мэтийн 4 том даатгалд хамрагдсан байх ёстой бөгөөд эдгээр даатгалын талаарх мэдлэг хомс байдаг. Сонжүнгёны Самсон гал түймэр хариуцах ажилтан хэлэхдээ “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хуульд заасан 4 том даатгалын нэг болох амь даатгалд хамрагдах аваас байрандаа унтаж байгаад гал түймрийн осолоор нас барсан гэх мэт ажлийн бус цагаар осолдсон тохиолдолд дээд тал нь 30 сая воны нөхөн төлбөр авч болдог байхад энэ талаарх мэдлэггүйгээсээ болоод нөхөн төлбөр ч авалгүйгээр нутаг буцах тохиолдол олон байдаг.” гэж хэллээ.

 

Санхүүгийн хяналтын албанаас энэ арга хэмжээг санхүүгаас хол байдаг давхрагынханд зориулан тэдэнд санхүүгийн мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан байна. Энэ удаагийн өдөрлөг нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. “Энгийн иргэдийн хийлгэдэг санхүүгийн үйлчилгээнүүдийг цагаач хөдөлмөр эрхлэгчид мэдэхгүйгээс болоод хохирох тохиолдол элбэг байдаг. Тиймээс цаашдаа энэхүү сургалт семинарыг идэвхижүүлэн олонд хүртээмжтэй болгохын тулд хичээх болно.” санхүүгийн хяналтын албаны ажилтан Сун Тэхи мэдэгдлээ.     


         -->  


번호 제목 작성자 작성일 조회
 주몽골 대한민국 대사관 공지 - 주요 사건‧사고 사례 등 안전 공지  관리자 2023.07.24 5,713
 주몽골대한민국대사관 경고  관리자 2023.03.26 5,781
 몽골 최신 뉴스-몽골이야기-몽골소식에 있습니다.  관리자 2023.01.19 6,630
243  몽골 거주 국민연금 수급권자 급여청구 간소화  관리자 2007.11.27 2,372
242     [re]БНСУ- д гэрээгээр болон үйлдвэрлэлийн дадлагачаар ажиллаж байгаа бүх монгол иргэдийн анхааралд  관리자 2007.11.27 2,497
241  [국립중앙박물관] \'초원의 대제국-흉노(匈奴)\' 한-몽 학술심포지움  관리자 2007.11.27 1,971
240  글로벌신시장개척대상에 SK네트웍스  관리자 2007.11.27 2,130
239  중국 상인들 몽골로 몰려간다  관리자 2007.11.27 2,252
238  한ㆍ몽골 주택금융공사 MOU  관리자 2007.11.27 1,792
237  남북한 등 극동 5개국, 두만강 개발 프로젝트 합의  관리자 2007.11.20 2,053
236  불법체류자도 은행서 국외송금 된다고요?  관리자 2007.11.14 3,153
>>     [re]Хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид банкаар үйлчлүүлэхэд аюулгүй.  관리자 2007.11.14 1,810
234  한국에서 키운 꿈 고향서 꼭 이룰터  관리자 2007.11.14 2,543
233  Гадаадын иргэдийн талаар ярилцлаа  관리자 2007.11.13 1,880
232  마사회, \'몽골 경마사업 참여\' MOU 체결  관리자 2007.11.12 1,944
231  한전·포스코 등, 몽골 유연탄광개발 진출  관리자 2007.11.12 3,049
230  인천시도 저비용항공사 설립  관리자 2007.11.08 2,144
229  LG상사 \"수입유통 사업 대폭 강화한다[몽골석탄관련]\"  관리자 2007.11.08 3,331
228  강원도 몽골에 농업 희망 심었다  관리자 2007.11.08 2,943
227  한국-몽골 항공 주6회 운항 유지..증편 실패  관리자 2007.11.08 3,005
226     [re]Улаанбаатар-Инчон хоорондын нислэг нэмэгдэхгүй.  관리자 2007.11.14 1,753
225  우르나 [초원에서] - 음반발표  관리자 2007.11.06 2,851
224  몽골의 전통 의상 어때요?  관리자 2007.11.06 2,290
  ◀  [11] · [12] · [13] · [14] · [15] · [16] · [17] · [18] · [19] · [20]  ▶
    검색 취소